WAMP серверийн талаархи мэдээлэл болон туршилтаар буюу localhost дээр joomla хэрхэн ашиглах талаар зөвлөгөө нийтлэл хүргэж байна.
Joomla! 2.5.х-г ажиллуулахын тулд таны компьютер эсвэл серверт тань дараахи програм хангамжууд байх ёстой.
- Үйлдлийн систем. Мэдээж компьютер ажиллаж байхын тулд үйлдлийн систем байх нь ойлгомжтой. Бараг дурын үйлдлийн систем - Windows, Mac OSX, Linux болох бөгөөд серверүүдийн хувьд ихэнхдээ Linux байдаг.
- Apache веб сервер (http://httpd.apache.org). Вэб сервер гэдэг нь вэб хуудсуудыг вэб браузер руу хүргэдэг. Apache (үнэгүй, нээлттэй эхийн), IIS (Microsoft Internet Information Service) түгээмэл хэрэглэгддэг бөгөөд интернет дээрх серверүүдийн дийлэнх нь Apache-г хэрэглэдэг.
- PHP - Вэб программчлалын хэл (http://www.php.net). Динамик програмтай вэбсайтуудийн ихэнх нь энэхүү үнэгүй, чөлөөт нээлттэй эхийн програмчлалын хэлийг ашигладаг.
- MySQL мэдээллийн баазын сервер (http://www.mysql.com). Мөн үнэгүй, чөлөөт мэдээллийн баазын сервер нь интернет дээр өргөн тархсан бөгөөд жижиг болон дунд зэргийн мэдээллийн бааз, вэбсайтуудад сайн тохирч ажилладаг.
LAMP, WAMP сервер гэсэн товчлол байдаг. Энэ нь Linux + Apache + Mysql + PHP гэсэн цогцын товчлол бөгөөд WAMP нь Windows + Apache + Mysql + PHP, MAMP нь Macintoch хувилбарууд юм. Иймэрхүү цогц тус тусад нь суулгаж болох бөгөөд дээрх холбоосоор орон татаж авч болно. Linux дээр бол маш амарханаар бэлэн шахуу суучихдаг. Windows дээр Apache, PHP, MySQL гэсэн дарааллаар суулгаж болох хэдий ч Apache дээр PHP тохируулах нь нилээн ажиллагаа ихтэй байдаг.
Тийм ч учраас WAMPServer, XAMPP, Apache2Triad, EasyPHP гэх мэт бэлэн суулгачихдаг WAMP цогц програмууд байдаг бөгөөд тэдгээрийн харьцуулалтыг http://en.wikipedia.org/wiki/Comparison_of_WAMPs дээрээс үзэж болно.
Joomla! 2.5.x хувилбарыг суулгахад Apache, PHP, MySQL-н дараахи хувилбарууд тохирно.
- Apache 1.3.x ба 2.x хувилбарууд. Apache-гийн сүүлийн хувилбарууд болох 2.2.x (Өнөөдрийн байдлаар 2.2.22) илүү тохиромжтой.
- PHP 4.x болон 5.х хувилбарууд. Unicode сайн дэмжих утгаараа PHP 5.x (Өнөөдрийн байдлаар 5.3.13) илүү тохиромжтой.
- MySQL 4.0.21-с хойшх болон 5.х хувилбарууд. Unicode болон бусад функцийг бүрэн дэмжих утгаараа MySQL 5.x (Өнөөдрийн байдлаар 5.5.24) илүү тохиромжтой.
- Интернэт дээрх вэбсерверийн хувьд ихэнх үзүүлэлт гайгүй хэдий ч MySQL нь 4.0.21 болон түүнээс дээшээ хувилбар байвал Монгол хэл дээр найдвартай ажиллана.
No comments:
Post a Comment